Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зорилтууд - тулгарч буй бэршээлүүд ба хэтийн чиг хандалга....


0:00
/

pdf унших - Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зорилтууд– тулгарч буй бэрхшээлүүд ба хэтийн чиг хандлага

Энэхүү судалгааг Конрад Аденауэрын Сангийн өмнөөс Монголын Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC) хийсэн юм. Судалгаа нь Монголд Компанийн Нийгмийн Хариуцлага (КНХ)/хариуцлагатай/тогтвортой бизнесийн хөгжлийн төлөв байдлын одоогийн түвшнийг тодорхойлохоос гадна Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад (ТХЗ, мөн Дэлхийн Зорилтууд гэж нэрлэдэг) Монголын компаниудын оруулах боломжтой ирээдүйн хувь нэмэр, оролцоог тодорхойлох зорилготой юм. Судалгаа нь бизнесийн төлөв байдал болон ирээдүйд төвлөрсөн бөгөөд ингэхдээ тогтвортой амжиргааны тухай үзэл санааг түгээхэд чухал үүрэг бүхий хамаарагч талуудыг онцгойлон авч үзсэн юм. Үр дүнд нь улс төр, төрийн засаг захиргаа, бизнесүүд болон нийгмийн байгууллагуудад илүү мэдлэг мэдээлэл түгэх, тэдгээр хоорондоо тогтвортой хөгжил, тэр дундаа тогтвортой бизнесийн ирээдүй, боломж ба бэрхшээлүүдийг шийдэхэд хамтран ажиллах, үр дүнтэй мэдээлэл солилцоход ихээхэн тустай байх юм. Мөн энэхүү судалгаа нь хариуцлагатай нэгдмэл сонирхол, үүрэг хариуцлагууд дээр суурилсан тогтвортой нийгэм ба амьжиргааны сайн сайхан байдлыг бий болгож чадах эдийн засгийн системийн үр өгөөж, ач холбогдлыг хамаарагч талууд илүү сайн ойлгож хүлээж авахад тус нэмэртэй гэж үзэж байна. Судалгаанаас харагдсан үр дүнгүүд: w Дэлхий нийтээр хариуцлагатай бизнес компанид ямар үр өгөөж авчирдаг болон КНХ нь “үр дүнгээ” өгдөг болохыг хэзээ хэзээнээс илүүтэйгээр хүлээн зөвшөөрдөг болоод байна. Илүү олон компаниуд өөрийн улсдаа болон дэлхий нийтийн хэмжээнд ТХЗ-уудыг хангахад хувь нэмрээ оруулахыг хүсэх болсон боловч ТХЗ-уудын өдөр тутмын бизнест үзүүлэх нөлөөллүүд дээр чиглэл, зөвлөмжүүд шаардагдсаар байна. Улс төрийнхэн, олон нийт ба хэрэглэгчдийн зүгээс тэдний зүтгэлийг үнэлэн дэмжих, хөхүүлэн сайшаах нь компаниудын зүгээс идэвх зүтгэлээ гарган хариуцлагатай, тогтвортой бизнесүүдэд илүүтэй хөрөнгө оруулахад чухал үүрэгтэй болж байна. Компани дотор болон түүнээс гадуур харилцаа холбоо бий болгох, харилцан ярилцах болон санал солилцох нь итгэлцлийг бий болгох үндсэн нөхцөл бөгөөд бүгдэд нь харилцан үр өгөөжтэй шийдлүүдийг гаргахад нэн чухал юм. w Монголд компаниуд КНХ/хариуцлагатай/тогтвортой бизнес гэдэг нь ерөнхийдөө юу болох, өөрсдийн бизнестэй нь хэрхэн уялддаг болохыг ерөнхий, тойм байдлаар ойлгож байна. Ийм төрлийн арга хэмжээ, ажиллагаануудыг хэрэгжүүлэн удирдах явц хөгжлийнхөө дөнгөж эхний түвшиндээ явж байгаа бөгөөд компанийн төлөөлөгчдийн үзэж буйгаар улс төр, засаг захиргаа, хэрэглэгчид ба олон нийтийн зүгээс санхүүгийн болоод санхүүгийн бус дэмжлэгүүд илүү шаардлагатай байгаа юм. Компаниуд ТХЗ-уудын тухай хязгаарлагдмал ойлголттой байгаа бөгөөд ТХЗ хангахад оролцох шалтгаан, эндээс бий болох өргөн боломжуудыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өөрсдийн зүтгэл, оролцоог бодитоор үнэлүүлэхийг хүсч байна. w Дэлхий нийтийн хандлагатай харьцуулахад Монголын бизнесүүдийн хувьд бизнес болон улс төрийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох шаардлага өндөр байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тогтвортой бизнесийн талбарт голлон оролцогч байх бус харин үүрэг, зорилтуудыг ажилчдынхаа түвшинд хэрэгжүүлэх хэмжээнд оролцох сонирхол Монгол компаниудад ажиглагдаж байна.

Судалгаа 3 шатлалаар хэрэгжсэн:

  • Сүүлийн үед хийгдсэн олон улсын судалгаануудыг авч үзсэн. Үүгээр компаниуд КНХ/ТХЗ- уудыг ямар нэг нэмэлт ачаа гэж харахаа больж, харин чадварлаг боловсон хүчин, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, мөн брэндийн болон компанийн нэр хүндийг өсгөх бизнесийн боломж, өрсөлдөөний давуу тал гэж үздэг болж байна.
  • 49 компани, 5 Бизнесийн холбоо, 5 Төрийн Бус байгууллагаас 2017 оны 4-5 сарын хооронд асуулгын дагуу ярилцлага авсан. Асуулга нь харьцуулж болохуйц чанарын болон тоон үр дүнгүүдийг цуглуулах боломжтой байхаар зохион байгуулагдсан. Ярилцлагын зорилго нь КНХ/хариуцлагатай/ тогтвортой бизнес болон ТХЗ-уудыг Монголын компаниуд, Бизнесийн холбоод болон ТББ-ууд юу гэж үзэж, ойлгодгийг гаргаж ирэх явдал байсан юм. Ярилцагчдыг тухайн байгууллагад эзэлж буй байр сууриас нь хамааруулж сонгосон. Ярилцлага өгсөн компаниуд нь олон салбаруудаас төлөөлөлтэй байсан бөгөөд хэмжээ болон хуулийн этгээдийн хувьд ялгаатай байсан нь Монголын бизнесийн салбаруудыг өргөн хүрээнд хамарсан үр дүнг харуулахад илүү дөхөмтэй байлаа. Бизнесийн холбоод болон ТББ-уудаас ярилцлага авах шалтгаан нь компаниудын өгсөн хариултуудыг илүү өргөн цар хүрээнд шинжлэх зорилготой холбоотой юм. Судалгаа нь Монголын өнөөгийн төлөв байдлыг харуулахаас гадна цаашдын чиглэл, хамтын ажиллагааг тодорхойлоход чухал үүрэгтэй.
  • Нэгтгэл хэсэг дээр Монголын үр дүнгүүдийг олон улсын үр дүнгүүдтэй харьцуулсан бөгөөд Монголын хамаарагч талууд хамтран тогтвортой ирээдүйг бий болгоход цаашид ямар алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тодорхойлж өгөх ач холбогдолтой.