---Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагад үзүүлэх улс төрийн хүчин зүйлсийн нөлөөлөл, түүний сөрөг талыг бууруулах арга зам......


0:00
/

Pdf унших - Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагад үзүүлэх улс төрийн хүчин зүйлсийн нөлөөлөл, түүний сөрөг талыг бууруулах арга зам

Конрад-Аденауэр-Сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж буй ХБНГУ-ын улс төрийн сан юм. Бидний зорилго Монгол Улсад ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо хүртэл даган ажиглаж, тусалж дэмжих явдал юм. Өнөөдөр Та бүхэнд толилуулж буй энэхүү судалгааны үндсэн зорилго Монгол Улсын сүүлийн 20 гаруй жилийн санхүү, төсөв, хөрөнгө оруулалтын салбарын урт болон дунд хугацааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд, мөн жил тутмын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын бодлого, төсвийн процесс, тэдгээрийн үр дүнд улс төрийн хүчин зүйлс ямар бодит нөлөөлөл үзүүлж ирснийг судлах, тэдгээрийн зарим сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг санал болгохoд оршиж байгаа болно. Судалгаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох гол хуулиудад Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын төсөв, санхүүгийн эрх мэдлийг хэрхэн хуваарилсан бэ гэдэг асуудалд анхаарал хандуулсан юм. Судалгаанд оролцсон судлаачид сүүлийн 20 орчим жилийн улсын төсвийн тоон мэдээлэлд өргөн хүрээтэй тоон шинжилгээ хийсний сацуу олон улсын ууллагуудаас төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээнд анхаарлаа хандуулсан. Уг судалгаа нь Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын түвшин дэх бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад болон Монгол Улсын санхүүгийн засаглал, төсвийн институцийг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг бүх хүмүүст, мөн энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдын ажилд тус нэмрээ өгнө гэж найдаж байна.
Танд толилуулж буй энэхүү судалгаа нь Монгол Улсад төдийлөн хөгжөөгүй байгаа Үндсэн хуулийн эдийн засаг, улс төр эдийн засгийн судалгааны салбар чиглэлийг хамарч байгаагаараа онцлог юм. Онол арга зүйн хувьд Монголд харьцангуй шинэлэг, эмпирик түвшний өргөн хүрээтэй мэдээлэлд суурилсан уг судалгаа цаашид Монгол Улсын эдийн засаг, urmannҮндсэн хууль, засаглалын судалгаанд шинэ мэдлэг бий болгоход үр нөлөөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэхүү судалгааны ажилд хамтран ажилласан Улаанбаатар бодлогын судалгааны төвийн захирал M.Батчимэг, Санхүү Эдийн Засгийн Их Cургуулийн эрдэмтэн, профессорууд болон залуу судлаач нартаа талархал илэрхийлье.