Чанарын менежментийн тогтолцооны стандартын эмхтгэл


0:00
/

pdf нээж үзэх

Өнөөгийн нийгэмд тулгарч буй томоохон сорилтуудын нэг нь иргэдийн засгийн газар, тэдний институцид итгэх итгэлийг дээшлүүлэх, хадгалах явдал юм. Энэхүү сорилтыг даван туулахад орон нутгийн засаг захиргаа нь нийгмийн хариуцлагатай, тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилготой.
Орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд хүргэж, хадгалах нь орон нутгийн тогтвортой эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг хангана. Ингэхдээ үндэсний, бүс нутгийн бодлогуудын уялдаа холбоо, тууштай, нийцтэй байдлын харилцан үйлчлэлийг агуулдаг.
Иргэд орон нутгийн засаг захиргаанаас аюулгүй байдал, хамгаалалт, сайн
тавигдсан зам, нийтийн тээвэр, баримт бичгийн үйл явцын үр ашигтай байдал,
мэдээлэл нээлттэй, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг төрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өндөр чанартай үзүүлнэ гэж найддаг. Иргэд орон нутгийн засаг захиргаанаас өөрсдийгөө төлөөлөх, амьдралаа сайжруулах, хамгаалуулахыг хүсдэг.
Хэрэв орон нутгийн засаг захиргаа төрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах зорилгоор чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлбэл үндэсний, бүс нутгийн олон улсын түвшинд илүү хүчтэй, найдвартай, үр дүнтэй төрийн нэгдсэн бодлого бий болгох боломжтой юм.
Орон нутгийн засаг захиргааны гүйцэтгэлийг сайжруулах нь засгийн газрын
тогтолцоог бүхэлд нь илүү сайн үр дүнд хүргэнэ. Засгийн газруудын уялдааг
хангасан арга, хандлагыг хэрэгжүүлснээр орон нутаг, бүс нутаг үндэсний түвшинд найдвартай, тогтвортой засгийн газар бий болгоход тусална.
Энэхүү баримт бичиг орон нутгийн засаг захиргаа МNS ISO 9001:2016 стандартын шаардлагад нийцсэн, иргэд болон сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг хангахуйц чанарын менежментийн тогтолцоог ойлгон, бий болгох удирдамж болно.
Энэ баримт бичгийн зарчим нь орон нутгийн засаг захиргаа, түүний нутаг дэвсгэрт техникийн хувьд шаардлагатай зүйлийг улс төрийн хувьд үр дүнтэй болгоход тусална. Үүнийг засгийн газар, иргэд, засаг даргын хооронд
харилцаа холбоо бий болгосноор, үйлчлүүлэгч / иргэдийн хэрэгцээг бүхэлд нь шийдвэрлэх боломжтой.