2017 Төрийн алба хүний нөөц


0:00
/

pdf унших - 2017 Төрийн алба хүний нөөц

Аливаа улсын төрийн алба тогтвортой, төрийн албан хаагчид мэдлэг, чадвартай, ёс зүйтэй, хууль дээдэлдэг, ард иргэдийнхээ төлөө зүтгэдэг болсон öагт тухайн улс хөгждөг байна. Тиймээс төрийн албан хаагчдад зориулсан öуврал гарын авлагын хүрээнд Төрийн захиргаа сэтгүүлд “Төрийн алба, хүний нөөö”-тэй холбоотой асуудлаар нийтлэгдсэн өгүүллүүдээс түүвэрлэн эмхэтгэлээ. Энэ эмхэтгэлд төрийн алба, хүний нөөöийн онол, арга зүйн асуудлуудаас гадна эрх зүйн зарим зохиöуулалтыг орууллаа. Саяхан УИХ-аас Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж төрийн албыг тогтвортой ажиллуулах, төрийн албан хаагчид улс төрөөс хараат бус байж, ажлын үр дүн, ажилласан жилээрээ албан тушаал ахиж дэвшиж тогтвортой ажиллах нөхöлийг өмнөхөөс илүү баталгаатай болгож хуульчилж өгсөн. Энэ хууль 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжинэ. Хуулийг хэрэгжүүлэх боломж нөхöлийг сайн бүрдүүлээд сайн мөрдөж чадвал төрийн алба тогтворжих найдвар байна. Европын зарим оронд улс төрийн сонгуулийн дараа улс төрөөс хамаарч өөрчилж болдог албан тушаалуудыг хуульчлаад, тэднийг өөрчилсөн тохиолдолд ажилгүй байх хугаöааны öалин хангамж, нөхөн олговор, дахин төрийн албанд орох боломж зэргийг нь зохиöуулж өгсөн байдаг. Бусад албан тушаалыг улс төрөөс хараат бус байхаар хатуу хуульчилж өгсөн байдаг. Улс төрөөс хамаарч өөрчилж болдог албан тушаалуудад тухайлбал, төрийн нарийн бичгийн дарга, яамны газрын дарга, агентлагийн дарга гэх мэт öөөн тооны албан тушаал ордог бөгөөд тэдгээрт өөр намын сайд улс төрийн итгэл хүлээлгэж хамтран ажиллах эсэхээ шийдэх боломжийг нь хангасан зохиöуулалт хийсэн байдаг. Мөн төв Европын ихэнх оронд Төрийн албыг хуульчилдаггүй, харин албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар зохиöуулсан байдаг. Цаашдаа хууль тогтоомжоо боловсронгуй болгохдоо энэ бүхнийг харгалзан үзэх хэрэгтэй. Монгол төрийн алба тогтвортой байж, төрийн албан хаагчид өргөн мэдлэгтэй, ажлын ур чадвартай, өөрийгөө байнга хөгжүүлж төр, түмнийхөө төлөө чин шударгаар зүтгэдэг, аливаа нөлөөнд автдаггүй, амьдралын нөхöлөөр хангагдсан, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун ажиллаж амьдрах нөхöөл нь бүрдээсэй гэж хүсэж байна. Үүний тулд бүх талын хүчин чармайлт чухал гэдэг нь ойлгомжтой.