2017 Эмхэтгэл улс төрийн хэлмэгдүүлэлт


0:00
/

pdf унших - 2017 Эмхэтгэл УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Хүн төрөлхтөнд заяасан хамгийн эрхэм үнэт зүйл бол хүний амь нас, амьд явах эрх юм. Дэлхийн олон оронд хүний амьд явах эрхийг тунхаглан Үндсэн хууль бусад хууль тогтоомжоороо баталгаажуулсан байдаг түүнчлэн монгол улс ч Үндсэн хуулиндаа хүний амьд явах эрх, эрх чөлөө, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулсан улсын нэг. Монгол улс хүн төрөлхтний үнэт зүйлийн эрхэм дээд илэрхийлэл болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоонд хөл тавиад даруй 27 жил болжээ. Oлон ургальч үзэл, тэгш эрх, хууль, шударга ёс, ил тод байдал, хүний эрх, эрх чөлөө ямар үнэ цэнэтэй, ямар нандин байдгийг монголчууд улам бүр мэдэрч, иргэнийхээ хувиар улс төрийн оролцоо, сонголт шийдвэрт төдийгүй нийгэм, төрийн үйл ажиллагаа, өдөр тутмын үйл хэрэг, амьдрал ахуйдаа хандах хандлагадаа тусган төлөвшүүлэхээр хичээж, хэрэгжүүлж байгаа нь өнөөдрийн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бидэнд илт мэдрэгдэж, харагдаж байгаа билээ. Mэдээж, бид огт бартаа саадгүй цэх шулуун замаар замнасангүй. алдаа, оноо, сургамжтай басхүү хатуу сорилт шалгууртай түүхэн жилүүдийг үджээ. монгол орныг улс төрийн хэлмэгдүүлэлтийн улаан шуурга эрчлэн дайрсны 80 дахь жил энэ онд тохиож байгаа ба улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 22 дахь удаагаа улс даяар өргөн тэмдэглэв. монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын захирамжаар монгол улсад их хэлмэгдүүлэлт гарсны 80 жил, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 22 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх ажлыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж, хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан үзэсгэлэн, лам хуврагуудыг олноор цаазлан хороосон газар болох хамбын овоонд хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, хойч үеийнхэнд эргэн сануулах, болж өнгөрсөн түүхэн гашуун сургамжийг иргэдэд таниулан сурталчлах зорилгоор шашин, соёлын хүндэтгэлийн арга хэмжээ, “улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зэрэг дорвитой арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. энэ эрдэм шинжилгээний хурлаар монголчуудын туулж өнгөрүүлсэн XX зууны хамгийн эмгэнэлт түүх хэлмэгдүүлэлтийн зарим асуудлуудаар санаа бодлоо солилцон, хэлэлцэж мөн хэлмэгдүүлэлт хэмээх хар сүүдэр дэлхийн зарим оронд хэрхэн болж өнгөрсөн тухай түүний хор уршиг, сургамжийг сонсож ярилцлаа.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг энэ цаг үед амьдарч байгаа хүн бүрийн сонорт хүргэн олон нийтэд тайлбарлан таниулах, хэлмэгдүүлэлт хэмээх зүйл өнөө цаг үед өөр хэлбэрээр дахин давтан үүсч гарахаас урьдчилан сэргийлэх улмаар хэлмэгдүүлэлт судлалыг түүхийн болон шинжлэх ухааны талаас авч үзэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг барагдуулах, цагаатгалын үйл ажиллагааг үргэлжлүүлэх талаар шийдвэр гаргагчдад тодорхой санал зөвлөмж хүргүүлэх асуудал энэ эрдэм шинжилгээний хурлын гол, зорилго байлаа. Oлон улсын эрдэм шинжилгээний бага хуралд нийт 24 илтгэл тавьж хэлэлцүүлэгдсэн бөгөөд илтгэлүүдтэй холбогдуулан хуралд оролцогсод өөрсдийн санал бодлыг илэрхийлэв. хуралд оролцогчдоос 3 зүйл бүхий зөвлөмж гарган шийдвэр гаргагчдад хүргэхээр тогтсон болно. улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, их хэлмэгдүүлэлтийн 80 дахь жилийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны талаар болон зарим хүмүүсийн хэлсэн үг, олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тавьж хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүллээ. хамтран ажилласан му-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, шуа-ийн түүх, археологийн хүрээлэн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Конрад-аденауэрын-сан, шуа-ийн олон улсын харилцааны хүрээлэн, тагнуулын Ерөнхий газрын тусгай архив, монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, монголын үндэсний музей, Үндэсний төв архивын газар, гандантэгчэнлин хийд, дашчойлон хийд, сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, улсын драмын эрдмийн театр, П.гэндэнгийн нэрэмжит сан, гадаад дотоодын эрдэмтэд судлаачидад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зүгээс гүн талархал илэрхийлье.

“Mонголчууд аа, эрхэм төрийн түшээд, энд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд аа, хатагтай, ноёд оо, та бид 80 жилийн өмнөх хэзээ ч мартаж болохгүй хар өдрийг нэхэн санаж, улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхэн, гашуун, сургамжийг төрийн ой санамжид баттай суулгаж, иргэнийхээ эрх, эрх чөлөөг ямагт сахин хамгаалах төрийн дархлааг нь бэхжүүлэхийн чухлыг ахин эргэцүүлэхийн тулд энд хуран цуглаад байгаа билээ. Их хэлмэгдүүлэлтийн талаарх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос гаргасан тоо баримтуудаас заримыг нь дурдахад л сэтгэл хирдхийлгэж байна. 1937-1939 он хүртэл хоёр жилийн хугацаанд онцгой бүрэн эрхт комисс гэх хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч бүтэц 25 мянга 824 хүнийг хилс хэрэгт унаган таслан шитгэснээс 20 мянга 474 хүнд буудан алах ял оноож байжээ. нийт 17 мянга орчим лам хувраг хилс хэрэгт шийтгэгдсэний 14 мянга нь цаазаар авахуулсан байна. Энэ бол сонссон монгол хүн бүр сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй тоо! энэ бол монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ, үндэстний ой санамж, эх оронч тэмүүллийг хэдий хэмжээгээр тасдан хаясныг илтгэх тоо. Улс төрийн хэлмэгдүүлэлт бол аль ч цаг үед төрөөс гаргаж, давтаж болохгүй балмад үйлдэл бөгөөд үндэстний тэргүүний оюун ухаан, дархлааг мөхөөх далд явуулгын илэрхийлэл юм. монголын төр ахин хэзээ ч ард иргэдээ хэлмэгдүүлэхгүй байх, төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө хэрэгт унагаадаг шат дамжлага, шударга бусын хонгилыг төрийн бүтцийг ашиглан бий болгодоггүй байх тийм бат бөх ардчилал, шударга ёс бүхий иргэний төрийг бид өдөр тутмын шаардлага, сонор сэрэмжээрээ л бий болгож, бэхжүүлэх учиртайг би энэ өдөр ахин дахин сануулмаар байна. Үүний тулд монголын төр хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, үр хүүхэд, залгамж хойчоос оройтсон ч гэсэн бүрэн уучлал гуйх ёс зүйтэй байх ёстой. би ард олныхоо итгэлээр монголын төрийг тэргүүлж байгаагийн хувьд өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс гүнээ уучлал гуйж байна. хүлээж авна уу. монголын төр дахин хэзээ ч ийм алдаа гаргах ёсгүй. хойч үе маань үүнийг хэзээ ч бүү мартаг! их хэлмэгдэлд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ажил амьдралаа алдсан та бүхний хохирлыг юугаар ч нөхөж чадахгүй. энэ бол монгол үндэстэнд учирсан асар том гарз хохирол байсан. Сайн амгалан болтугай. Монгол оронд эрх чөлөө, хүний эрх үеийн үед дэлгэрэх болтугай.