pdf унших - 2019 ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ЭКСПЕРТИЙН ЗӨВЛӨЛ СУДАЛГАА
Нутгийн өөрөө удирдах ёсны талаарх онол:
Нутгийн өөрөө удирдах ёсны үүсэл хөгжлийг XVIII зууны эхэн үед эрдэмтэн Г. Стимпфл, Х. Шоллер нар Францын хувьсгалтайгаар холбон тухайн орон нутгийн бие даасан байдлыг төв засгийн газартай харьцаж байсан харилцаагаар тайлбарлаж байснаар эхэлсэн гэж үздэг.
Нутгийн өөрөө удирдах ёсны тухай ойлголт эрх зүйн шинжлэх ухаанд 1850-иад оны үед Германы захиргааны эрх зүйн хууль, тогтоомжид “орон нутгийн засаг захиргааны удирдлага” гэсэн томьёоллоор бий болж 1808 онд нутгийн захиргааны шинэчлэл хийсэн үетэй холбон тайлбарладаг.
Харин эрдэмтэн Л. Велихов Нутгийн өөрөө удирдах ёсны тухай ойлголт ХVIII зууны үед Англид анх бий болж, түүнээс XIX зууны дундуур Германд, дараа нь Орост нэвтэрсэн гэж тайлбарлажээ. Нутгийн өөрөө удирдах ёс үүсэн хөгжиж эхэлсэн нь хөрөнгөтний хувьсал хийгдэж, феодалын нийгмээс аж үйлдвэржсэн, төвлөрсөн хөгжлийн зам руу шилжиж, хотууд бий болж, төв засгийн хяналтаас хамааралгүй, орон нутаг бие даан хөгжих нөхцөл бий болсонтой холбоотой.