2019 ХБНГУ-ын үндсэн хууль


0:00
/

pdf унших - ХБНГУ-ын үндсэн хууль 2019

“Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хууль, Холбооны улсын хуулийн эмхтгэл, III хэсэг, ангиллын дугаар 100-1-д нийтлэгдсэн өөрчлөлт оруулсан хувилбар ба 2019 оны 3-р сарын 28-ны өдрийн хуулийн 1-р зүйлийн дагуу (BGBI.I S.404) өөрчлөлт орсон.” Сүүлд 2019 оны 3-р сарын 28-ны хуулийн 1-р зүйлийн дагуу өөрчлөлт орсон. Парламентын зөвлөл 1949 оны 5-р сарын 8-ны өдөр тус зөвлөлөөс баталсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийг 1949 оны 5-р сарын 16-наас 22-ны өдрүүдэд Германы муж улсуудын ард түмний төлөөллийн байгууллагуудын гуравны хоёроос илүү нь хүлээн зөвшөөрснийг 1949 оны 5-р сарын 23-нд Райн мөрөн дээрх Бонн хотноо нээлттэй чуулганы хуралдаанаараа тогтоосон болно. Энэхүү тогтоолыг үндэслэн Парламентын зөвлөл өөрийн Ерөнхийлөгчөөр төлөөлүүлэн Үндсэн хуулийг ёсчилон нийтэд зарлан тунхагласан болно.

Бурхан болон хүмүүний өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, Нэгдмэл Европын эрх тэгш гишүүн орны хувьд даян дэлхийн энх тайвны үйлсэд хүчин зүтгэх хүсэл эрмэлзлээр зоригжиж, Германы ард түмэн Үндсэн хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэн энэхүү Үндсэн хуулийг батлан тогтоосон болно. Баден-Вюрттемберг, Бавари, Берлин, Бранденбург, Бремен, Хамбург, Хессен, Мекленбург- Форпоммерн, Доод Саксони, Умард Райн-Вестфален, РайнландПфальц, Саарланд, Саксони, Саксони-Анхальт, Шлезвиг-Хольштайн болон Тюринген муж улсын германууд өөрийн чөлөөт сонголтоороо Герман улсын эв нэгдэл, эрх чөлөөг бүрэн цогцлуулсан болно. Иймд энэ Үндсэн хууль Германы нийт ард түмэнд хүчин төгөлдөр үйлчилнэ.