Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын тухай
хуулийн 20.5.2-т заасан орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа гэсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалттай байдаг.
Хуулиар ногдуулсан дээрх чиг үүргүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, засаг захиргааны нэгж болох баг, хорооны Засаг дарга, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд тогтвортой явуулах, улс, орон нутгийн хөгжлийн бодлогыг амжилтай хэрэгжүүлэх, засаглалын түвшин хоорондын уялдааг сайжруулах ажлыг удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.
Нутгийн өөрөө удирдах ёс
MNS ISO 18091:2020 “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001 СТАНДАРТЫГ ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНД ХЭРЭГЛЭХ АРГА ЗҮЙН ЗААВАР” СТАНДАРТЫН ГАРЫН АВЛ..
0:00
/