#Төрийн байгуулал судлал
Тэгш эрх
Тэгш боломж
Конрад-Аденауэр-Сан нь 1993 оноос Монгол Улсад иргэний нийгэм, ардчиллыг дэмжих ажлын хүрээнд захиргааны болон нийгэм, улс төрийн шинжлэх ухааны туршлагажсан болон залуу эрдэмтэн судлаачдын дунд академик хэлэлцүүлгийг олон талт хэлбэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд үүгээр дамжуулан Монгол Улсад тулгарч буй сорилтыг тодорхойлж, үзэл бодлоо илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх боломж бий болдог билээ. 2018 оноос эрхлэн гаргаж буй энэхүү мэргэжлийн сэтгүүл нь дээрх хэлэлцүүлэг, үзэл бодлоо солилцох нэгэн хэлбэр юм.
Төрийн байгуулал судлал сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг Эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэгш харилцааны олон талт сэдвүүдийг дэлгэрүүлэн судлаж бичсэн өгүүлэл, нийтлэлийг эмхэтгэн гаргалаа. Монгол Улсад төдийгүй дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн цалингийн зөрүү байсаар байгаа. Түүнчлэн улс төрийн болон эдийн засгийн салбар дахь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо илт доогуур байна. Тэгш байдлын талаар хууль тогтоомжинд зааж өгснөөр энэ нь тэгш харилцаа бий болгож байгаа баталгаа биш юм.
Эдгээр сэдвүүдэд шийдвэрлэх асуудлыг дэвшүүлж, нөхцөл байдлыг өөрчлөхийг зорьж бидэнд нийтлэл ирүүлсэн судлаачиддаа болон сэтгүүлийн Редакцын зөвлөлд гүн талархлаа илэрхийлье.
Сэтгүүлийг PDF хэлбэрээр манай цахим хуудаснаас хүлээн авна уу.