"Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба төлөөллийн ардчилал" сэдэвт уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө...


0:00
/
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба төлөөллийн ардчилал" сэдэвт уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Өнгөрөгч Бямба гарагт Конрад-Аденауэрын-сангийн Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөрийн төгсөгчид нэгдсэн уулзалт хийлээ. Энэхүү уулзалтанд КАСКАП хөтөлбөрийн төгсөгчидөөс гадна олон нийтийн сүлжээнд байршуулсан зарлалын дагуу сонирхон ирсэн бүх хүмүүст нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Ингэснээр тэгш оролцооны зарчмыг баримтлах боломж бүрдлээ хэмээн хөтөлбөрт оролцогчид онцоллоо.
Арга хэмжээнд МУИС болон МУБИС-ийн эрдэмтэн, багш, салбарын судлаачид оролцож "шийдвэр гаргах түвшин дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл" гэсэн сэдвийн эргэн тойронд мэдээллээ хуваалцлаа.

Politische Teilhabe von Menschen mit Behinderung

Am vergangenen Samstag haben sich Alumni des Community Advocacy-Programms der Konrad-Adenauer-Stiftung (KASCAP) über Möglichkeiten und Strategien zur aktiven politischen Teilhabe von Menschen mit Behinderung ausgetauscht. Die Teilnehmenden diskutierten mit Wissenschaftlern, Professoren und Forschern der Nationalen Universität der Mongolei und der Mongolischen Staatlichen Universität für Pädagogik darüber, wie Menschen mit Behinderung an Entscheidungsprozessen einer repräsentativen Demokratie partizipieren können.