pdf унших - Ардчилсан намын үйл явцын товчоон
2008 ОН 08.30 Ардчилсан НамынҮЗХ-ны ээлжит бус 27-р хуралдаан болов. Хуралдаанаар намын дарга Ц.Элбэгдоржийнүүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэв. Намын Үндсэн дүрмийн дагуу намын даргын сонгууль явуулав. Сонгуульд ҮЗХ-ны гишүүн Н.Алтанхуяг, З.Энхболд нар өрсөлдөж, Н.Алтанхуяг намындаргаар сонгогдов.
09.01
2008 оны УИХ-ын сонгуулиар АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд хуралдаж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулав.
09.01
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гансүх, Д.Ганхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар УИХ дахь АН-ын бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүлэв.
09.01
МАХН-ын дарга С.Баяр АН-ын дарга Н.Алтанхуягийг хүлээн авч хариуцлагатай өндөр албан тушаалд сонгогдсонд нь баяр хүргэж, хоёр намын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
09.03
МАХН-ын Бага хурлын 5-р хуралдаан болж, Ардын намын дарга С.Баяр Хамтарсан Засгийн газар байгуулах тухай 40 орчим минутын илтгэл тавив. Хуралдаанаас намын дарга С.Баярыг Ерөнхий сайдад дахин нэр дэвшүүлэх, АН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэрүүдийг гаргав.
09.04
МАХН-ын дарга С.Баяр АН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж МАХН-ын Бага хурлын 5-р хуралдаанаас гаргасан Хамтарсан Засгийн газар байгуулах тухай шийдвэрийг танилцуулан хурлын тогтоолыг гардуулав.
09.05
Ардчилсан Намын ҮЗХ-ны ээлжит бус 28-р хуралдаан Аялал жуулчлалын үндэсний төвд болов. Хуралдаанаар АН-тай хамтарч Засгийн газар байгуулах тухай МАХН-аас тавьсан саналыг хэлэлцэж, олонхийн саналаар МАХН-тай хамтарч Засгийн газарт ажиллах нь зүйтэй гэж үзэв. Цаашид энэ асуудлаар УИХ-ын түвшинд зөвшилцөх эрхийг намын дарга Н.Алтанхуяг болон Гүйцэтгэх зөвлөлд олгож тогтоол гаргав. Мөннамын ЕНБДарга Д.Дорлигжавыг чөлөөлж түүний оронд намын дарга Н.Алтанхуягийн оруулсан саналын дагуу ҮЗХны гишүүн, Багануур дүүргийн намын дарга Д.Эрдэнэбатыг ЕНБД-аар сонгож батлав.
09.05
Сонгуулийн дүн нь маргаантай байсан Дорнод аймгийн Сонгуулийн хороо хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргав. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч П.Алтангэрэл тэргүүлж, МАХН-аас нэр дэвшисэн Ц.Шинэбаяр, Д.Одбаяр нар удаалсан байв.