Дижитал эрин: Нийгэм, эдийн засаг, бизнес


0:00
/

pdf унших - Дижитал эрин: Нийгэм, эдийн засаг, бизнес

Монгол Улсын өмнө тулгамдаад буй эдийн засгийн асуудлуудад дүн шинжилгээ хийж, судалгааны ажлуудыг хүргэх замаар нийгэм, олон нийтэд эдийн засгийн шинжлэх ухаан, боловсролыг түгээн дэлгэрүүлнэ. Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдыг дэмжих, тэр дундаа залуу эдийн засагч, эдийн засаг судлаачдыг дэмжиж ажиллана. Эдийн засагч, судлаачид, эрдэмтэн багш нарын судалгаа, шинжилгээний ажлыг шийдвэр гаргагчид болон бодит эдийн засагт оролцогчдод хүргэх үндсэн платформ болно.

Нийгэм, соёл, улс төр, эдийн засаг, бизнесийн бүх харилцаан дахь маш өргөн хүрээний хурдтай өөрчлөлт бүхий дижитал эрин рүү бид эргэлт буцалтгүй орж байна. та Энэ талаар тодруулж ярина уу. Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд мэдлэг хуримтлуулах, түгээх хурд, цар хүрээг өсгөж буй технологи дижитал эринийг тодорхойлж байна. Хурд цар хүрээ нь хэтэрхий хурдан байгаа учраас хүн төрөлхөтөн энэ их мэдээлэл мэдлэгийг зөв залж чадах уу гэсэн асуулт хийсвэр зүйл биш болоод банйа. генийн инженерчлэл бодитой боллоо. Удахгүй хиймэл хүн хажууд чинь сууж байвал, хиймэл гэдгийг нь мэдэхгүй өнгөрөх нь зөвхөн кинонд биш амьдралд тулгарах нь байна. генийн өөрчлөлт, шинэ материал, робот зэрэг технологи, инноваци өдөр тутмын энгийн зүйл болсон, тэд ноёрхсон нийгэмд амьдрахад бэлэн байх ёстой болж байна. Энэ бүгдийн цаана дижитал, хиймэл оюун ухаан байгаа. 1830 онд м.Фарадей цахилгаан гэдэг юмыг нээжээ. Нээсэн нь сайн хэрэг. гэхдээ юунд хэрэгтэй яаж ашиглахыг мэдэх хүн бараг байгаагүй. 50 жилийн дараа нь Эдисон цахилгаан станц нээсэн, дахиад 40 жилийн дараа гэрэл цахилгаан гэр орон үйлдвэрт нэвтрэн үр ашгаа өгч эхэлсэн байна. Өнөөдөр нээлт-хэрэгжилтийн зай тун багассан төдийгүй, нэг нээлт нь хаа хамаагүй гэмээр салбарт нөлөөлөн, шинэ нээлт технологи төрүүлж, тэр нь бас хаа нэг салбарт шинийг төрүүлж, хянахын аргагүй дифузи өрнөж, эргэн тойрон бөөн синерги үүсэж байна. Энэ бүгдийн цаана дижитал технологи байна. Аж үйлдвэрийн 4.0 хувьсгал, Internet of things (IoT), Big data, хиймэл оюун ухаан (AI), робот, 3D хэвлэл, биотехнологи гэх мэт шинэ боловч хэдийнээ ижил дасал болсон хүчин зүйлсийг анзаарахгүй бол бид хүн төрөлхтний хөгжлийн гадна үлдэнэ. технологийн шийдлүүд хүмүүсийн амьдралын хэв маягт нэвтрэн, бизнесүүд тэр чигээрээ дижитал бизнесийн эрин үе рүү тэмүүлж буй нөхцөлд бид хоцрохгүйгээр бизнесийн хувьсал, өөрчлөлтийг хэрхэн хийх ёстой вэ? Эдийн засгийн колледж 1991 онд байгуулагдаж байхад цөөн хэдхэн компьютер байлаа. Том флоби дисктэй. Нүсэр том юм. Түүнийг хараад тэр том юм миний хүссэн мэдээг хүссэн газар, хүссэн цагт хүссэн хэлбэрээр аваад ирэх ном сэтгүүл болно. Тэр байтугай надтай ярьж эхэлнэ гэж төсөөлөөгүй л дээ. Хэзээ ямар хоол идэхийг хүртэл миний компьютер, айпад, ухаалаг утас, ухаалаг цаг хэлээд өгдөг болсон бөгөөд хамгийн сонин нь бид түүнд огт гайхахгүй байгаа юм. Тийм л байх ёстой гэж хүлээн зөвшөөрсөн. Тэгэхлээр энэ технологи өргөн нэвтрэх хэрээр, ялангуяа ахуйн түвшинд, хоцрохгүй байх эсэх том асуудал биш байх. мөнгө нь л байдаг юм бол. Бизнесийн түвшинд технологийн талаар тодорхой стратеги байх ёстой болов уу, Үүнд технологиос гадна санхүү, боловсон хүчин, тэр байтугай оффисын дизайн интерьер гэх мэт тусгасан цогц бодлого байх ёстой. Энэ стратегийн нэг чухал чанар нь аль болох нээлттэй орчин бүрдүүлэх. жишээ нь, 2005 онд хорт хавдрын генийн атлас ил нийтлэгдсэн байна. Өнөөдөр энэ нь 30 гаруй төрлийн хорт хавдрын 10000 гаруй генийн мэдээлэл тусгасан нээлттэй сан болсон байна. Эмч нарт, хорт хавдартай хүмүүст хэчнээн тус болж байгаа нь ойлгомжтой. Ер нь өнөөгийн бизнесийн нэг том урсгал, чиглэл нь хуваалцах буюу sharing гэсэн концепци болж байгаа нь тод харагдаж байна. Бас нэг онцгой анхаарах зүйл нь Data science, data management. Бас л дижитал суурьтай. Ялангуяа бизнесийн түвшинд онцгой анхаарах энэ чиглэлийн мэргэжилтэн өөрөө бэлтгэж авах шаардлагатай. Ядаж компанийн аюулгүй байдлаа бодсон ч. Учир нь бизнесийн дундаж наслалт богиносож байна. мөн бизнес удирдаж буй хүний манлайлал, технологийн чиг хандлагын талаарх мэдрэмж чухал. Авьяаслаг мэргэжилтэн ажилтан–дижитал эринд алтнаас илүү үнэтэй боллоо. Инновацид суурилсан технологийн хослолууд нь компаниудыг хийж байгаа бизнесээ эргэн харахад хүргэж, энэ хэрээр хурдтай өөрчлөгдөх, хөгжих шаардлага бий болж байна уу? Өмнөх хариултад зарим санаа хөндсөн. Энд онцлоход бизнесийн уламжлалт агуулга тэс өөр болж байгаа. Хэрэглэгчтэй нийлүүлэгчтэй хамтран ажиллах агуулга соёл тэс өөр болно. Саяхан хаана билээ, пицца хийдэг робот гараад ирсэн, ресторанд түүнийг нь зөөдөг зөөгч робот гараад ирсэн гэсэн мэдээ байсан. Тэгэхлээр энэ бизнест ажиллаж буй хүмүүс юу хийх уу? Халчихгүй бол шүү дээ. миний бодлоор, тэд сэтгэл зүйч, бараг нийгмийн ажилтан маягтай болж, хэрэглэгч үйлчлүүлэгч нартайгаа харьцах ёстой байх. Энэ мэтчилэн олон өөрчлөлт гарна. Өөрчлөлт гарцаагүй, өөрчлөлт огцом түргэн хурдан өрнөнө гэдгийг маш сайн ойлгож, итгэл үнэмшлээ болгосон, байгууллагын соёлын хэмээнд авчирсан байж л оршин тогтнох байх.