Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын компаниуд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?......


0:00
/

Pdf унших - Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын компаниуд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ

Энэхүү нийтлэл нь Тогтвортой Хөгжлийн Хэлэлцүүлэг (ТХХ) Санаачлага болон Монголын тэргүүлэх компаниуд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг (ТХЗ) хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах шийдэл эрмэлзлийн дор нэгдэж гаргасан Нэгдмэл Байр Суурийн үзэл, тунхагийг танилцуулж байгаа юм. ТХ3-уудад амжилт гаргах нь Монгол улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд маш их ач холбогдолтой билээ. Ингэхийн тулд төр болон хувийн хэвшлийн аль алины хүчин зүтгэл шаардлагатай бөгөөд зөвхөн үр өгөөжтэй яриа хэлэлцээ, нягт хамтын ажиллагаа явагдсанаар амжилтанд хүрэх болно. Монгол улсад ТХЗ-уудын хэрэгжилт ба хамаарагч талуудын хамтын ажиллагааг хангахын тулд Монголын Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (КЗХТ) Конрад Аденауэрын Сангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн саруудад Монголын тэргүүлэх компаниудтай хамтран ажилласан бөгөөд үүний эхний үр дүнд ТХХ ба Монголын тэргүүлэх компаниудын “Нэгдмэл Байр Суурь” тунхагийг боловсруулж 2019 оны эхээр Санаачлагыг албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөж байна. Нийтлэлийн эхний хэсэгт дэлхийн тэргүүлэх компаниуд ТХЗ-уудыг хэрэгжүүлэх анхны жилүүдэд ямар хүндрэл бэрхшээлүүдтэй тулж, ямар мэдлэг туршлага хуримтлуулсан тухай тойм түүхийг өгүүлэхээс гадна үүнээс компани дээр хэрэгжих үйл ажиллагаа болон хамаарагч талуудын хамтын ажиллагааны хүрээнд ямар сургамж, зөвлөмжүүдийг Монголын нөхцөлд авч ашиглаж болохыг тусгалаа. Эдгээр түүхээс харахад Монголын томоохон, амжилтанд хүрсэн компаниудын хуримтлуулсан үнэт сургамж, туршлагуудыг салбар, хэмжээ, хуулийн хэлбэрээс үл хамааран ямар ч компаниудад хуваалцах боломжтой байгаа нь харагдаж байна. Мөн туршлагаас харахад ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амин чухал бөгөөд хамаарагч талуудын ил тод байдал ба итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагаа нь компани дээр хэрэгжих үйл ажиллагаатай эн зэрэгцэх ач холбогдолтой байна. Нийтлэлийн эхний хэсгийн төгсгөлд Монгол улсын хувьд ашиглаж болох сургамж зөвлөмжүүдийг тодорхойлсоны дараа хоёрдугаар хэсэгт КЗХТ ба Конрад Аденауэрын Сангийн хамтран боловсруулж санал болгож буй ТХХ Санаачлагын тухай тойм мэдээлэл, оролцогч компаниудын хөрөг танилцуулга болон ТХХ-ыг хэрхэн цааш сайжруулан хөгжүүлж цар хүрээг нь өргөжүүлэх санал зөвлөмжүүдийн тоймлон тусгав.