Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018 - Өнөөдрийн шийдвэр, ирээдүйн хөгжил


0:00
/

pdf унших - Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018 - Өнөөдрийн шийдвэр, ирээдүйн хөгжил

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс санаачлан, ХБНГУын “Конрад Аденауэр сан”, Дархан-Уул аймгийн ЗДТГ болон МҮХАҮТ-тай хамтран “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018”-ыг “Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” уриан дор Дархан хотод 2018 оны 10-р сарын 26-нд зохион байгууллаа. Төвийн бүсэд нийт 7 аймаг ордог бөгөөд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудыг нэгтгэж 2016 онд Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганг “Нэг говь - нэг зорилго” уриан дор зохион байгуулсан. Тиймээс энэ удаа Төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ болон Төв аймгуудыг оролцуулан төвийн бүсийн чуулганыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад Төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ болон Төв аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох албаны хүмүүсээс гадна Улаанбаатар хотоос ГХЯ, ҮХГ, МҮХАҮТ, Зээлийн батлан даалтын сан, Дефакто Институт болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцов. Чуулганы хүрээнд “Төвийн бүсийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл, хөтөлбөрүүд”, “Гадаад зах зээлд гарах боломж”, “Хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжууд”, “Чанартай боловсон хүчний өнөөгийн нөхцөл байдал” болон “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд” гэх таван хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн чуулганы үеэр Төвийн бүсийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.

Төвийн бүсийн дөрвөн аймаг болох Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ болон Төв аймгууд нь 21 аймгийн нийт ДНБ-ний 16,5%-ийг бүрдүүлж байна. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017-д Дархан-Уул аймаг 92 оноогоор дөрөвт, Төв аймаг 75 оноогоор зургаад, Сэлэнгэ аймаг 73 оноогоор долоод, Говьсүмбэр аймаг 72 оноогоор 9-д тус тус эрэмбэлэгдэж байна. ТӨВИЙН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2018 7 Ⅰ. Төвийн бүсийн өрсөлдөх чадварын тухай Төвийн бүсийн дөрвөн аймаг болох Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ болон Төв аймгууд нь 21 аймгийн нийт ДНБ-ний 16,5%-ийг бүрдүүлж байна. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017-д Дархан-Уул аймаг 92 оноогоор дөрөвт, Төв аймаг 75 оноогоор зургаад, Сэлэнгэ аймаг 73 оноогоор долоод, Говьсүмбэр аймаг 72 оноогоор 9-д тус тус эрэмбэлэгдэж Төвийн бүсийн аймгуудын нийт ДНБ 2017 оны байдлаар 1,6 их наяд төгрөг байна. 2016 онд Дархан-Уул аймгаас бусад аймгуудын ДНБ буурсан бол 2017 он бүх дөрвөн аймгийн ДНБ өсжээ. Тодруулбал, 2017 онд Дархан-Уул аймгийн ДНБ 8,8%, Говьсүмбэр аймгийн ДНБ 6%, Сэлэнгэ аймгийн ДНБ 8,5%, Төв аймгийн ДНБ 1,6%-иар тус тус өсжээ.